
Нийслэлийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буй нийслэлийн иргэдийн баяр Хүйдолоон худагт энэ сарын 28, 29-нд болно. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. Энэ барилдаанд барилдах бөхчүүдийг 6 дугаар сарын 25, 26-нд бүртгэж, 27-нд мандат олгохоор төлөвлөжээ.
Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлах юм байна. Үзүүрлэсэн бөхийг 20, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг 10, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдийг 3 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Тэгвэл давааны бай 150 мянган төгрөг аж.
Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлна | ||
Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.