Шууд Chart

БНХАУ үерийн гамшгаас сэрэмжлүүлэх улаан түвшний дохио зарлав

2025-06-21 13:37:27

Энэ жил Хятадад борооны улирал эрт эхэлж, усархаг аадар бороо их хэмжээгээр орж байгаагийн улмаас төвийн болон өмнөд бүс нутгуудаар үерийн гамшгаас сэрэмжлүүлэх улаан дохио асаасан байна. Хятадад үерийн гамшиг хот суурин, дэд бүтцэд маш их хохирол тарьдгаас гадна үерийн дараа хөдөө аж ахуй, тариалангийн салбар ихээхэн хямардаг байна.

Хятад улс он гарснаас хойш анх удаа байгалийн гамшгийн улаан дохио идэвхжүүлээд байна. Өчигдөр оройноос эхлэн Ань Хуй, Хө Нань, Ху Бэй, Хунань, Гуижоу, Гуанши аймгуудад улаан дохиолол асаажээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усархаг аадар бороо, үерийн гамшиг илүү хүчтэй нүүрлэх болсон. Эдгээр цаг уурын онц ноцтой үзэгдлүүд илүү хүчтэй болж байхад эсрэгээрээ үерийн хамгаалалт улам хуучирч, хохирол улам нэмэгдэж, олон сая хүн орон гэрээсээ дайжиж байгаа нь Хятадын эрх баригчдад томоохон сорилт болж байна. Үелсэн олон давхар байгууламжуудаас тогтсон уулархаг нутгийн Чун Цинь хотод аль хэдийн усархаг аадар борооны улмаас доод хэсгүүдэд нь үерлэж, хүчдэлийн шугамын дээд хэсэгт хүрчээ. Чун Цинь хотын суурин хэсгээс одоогоор 300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Гуандун мужид мөн үерийн улмаас энэ долоо хоногт тог цахилгаан тасарсан. Үерийн гамшиг ихэвчлэн 7-р сард хамгийн их тохиодог ч энэ жил борооны улирал эрт эхэлсний улмаас үерийн гамшиг эрт эхэлж, удаан үргэлжлэх төлөвтэй байна. Өнгөрсөн оны 7-р сард болсон үерийн гамшгийн улмаас Хятадын эдийн засагт 10 тэрбум долларын хохирол учруулжээ.

Хамгийн сүүлд 2020 онд Хятадад үер усны улирал хамгийн удаан буюу  60 гаруй хоног үргэлжилж байсан. Борооны улиралд үер усны улмаас их хохирол амсдаг ч үерийн дараа хохирол үргэлжилсээр байдаг.

Тухайлбал, үерийн дараа ихэвчлэн хэт халуун эхэлж, усаар ханасан хөрсөнд үр тариа ургахад хүндрэл үүсэж, хөрсний гулгааны улмаас зам дэд бүтэц сүйдсэн байдаг. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Хунань мужийн Луншан сууринд үерийн улмаас орон сууцны зоорь нь давхрын зогсоолд гурван хүн эндсэн гэж Синхуа агентлаг мэдээллээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ үерийн гамшгаас сэрэмжлүүлэх улаан түвшний дохио зарлав   
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй