Шууд Chart

Монгол Улсын Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ

2025-07-10 12:19:20

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт хязаалангийн уралдаанаар эхэллээ. 

Энэ жилийн баяр наадамд 256 хязаалан бүртгүүлснээс шүдлэгээ, сэрвээний өндрийн хэмжилтээр 195 хурдан хүлэг шандас сорин уралдав. 

Хурдан хязаалангийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач "Шунхлай" группийн захирал Б.Гантигийн сартай хүрэн түрүүллээ.

Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Ариунболдын халтар халзан, Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Батмагнайгийн бор халзан
Айргийн дөрөвт Архангай аймгийн Чулуут сумын харьяат Монгол Улсын алдарт уяач А.Нямбаатарын халтар, Айргийн тавд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач У.Тамирын хар тус тус хурдлав. 

Монгол Улсын Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй