Шууд Chart

Цэргийн арслан Г.Жамбалдорж долоодугаар сарын 13-наас барилдах эрх нь нээгдэнэ

2025-07-10 12:21:20

Цэргийн арслан Г.Жамбалдорж 2025 оны долоодугаар сарын 13-ны өдрөөс эхлэн бүх шатны барилдаанд бүртгүүлэн барилдах эрх нь нээгдэнэ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 18 дугаар зуйлийн 18.2, 18.7 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23, 10.25 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны 2025 оны "Хариуцлага  тооцох тухай" 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрхийг 3 жилээр хассанг бууруулан 1 жил болгосон байна.

Тамирчдын мэдээлэл дутууг ашиглан тэднийг хууран хориотой эм бэлдмэл хууль бусаар худалдах, нийлүүлэн борлуулдаг этгээдүүдийн мэдээллийг олж тогтоон допингийн хор уршигаас бусад олон тамирчдыг сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн нь түүний хариуцлагын хугацаа буурах гол үндэслэл болсон байна.

 


Цэргийн арслан Г.Жамбалдорж долоодугаар сарын 13-наас барилдах эрх нь нээгдэнэ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй