Шууд Chart

Ж.Түмэн-Өлзийн шүдлэн түрүүллээ

2025-07-10 16:44:11

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо. 

Энэ жилийн баяр наадамд уралдахаар 225 шүдлэн бүртгүүлснээс 131 нь гарааны зурхай руу хөдөлсөн. 

Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хурдан бор үрээ түрүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уяач Дашзэвэгийн Дагвадоржийн тогоруу цавьдар, Айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын харьяат М.Энхтайваны хөх бор, Айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУТМУ Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, Айргийн тавд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат МУАУ Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр үрээ тус тус хурдлав. 


Ж.Түмэн-Өлзийн шүдлэн түрүүллээ   
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй