Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2025-07-11 11:26:16

2025 оны долоодугаар сарын 11-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон гол болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хангай нурууны арын Хануй, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, зүүн хажуугийн Хэрлэн /Мөнгөнморьт/, Эг, Онон, Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-20 см-ээр нэмэгдэж, Балж, Улз гол олон жилийн дундаж түвшинг 20-50 см давсан байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй