Шууд Chart

Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд

2025-07-12 19:44:07

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын мэдээллийг танилцуулъя. 


Азарга 

Төрийн их баяр наадамд уралдахаар 151 азарга бүртгүүлснээс 106 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн. 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн хүрэн түрүүллээ.

Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Аймгийн алдарт уяач Д.Цээлхаасүрэнгийн ерөөл
 
Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Б.Лхагва-Очирын хүрэн
 
Айргийн дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Аймгийн алдарт уяач Н.Норовжамц зээрэн
 
Айргийн тавд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Б.Лхагва-Очирын халзан тус тус хурдаллаа. 
 
Их нас 
 
Их насны 210 морь бүртгүүлснээс 161 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн юм. 
 
 
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Монгол Улсын манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ.
 
Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Ерөөлтийн халтар
 
Айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач М.Алтан-Очирын хээр
 
Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Монгол Улсын алдарт уяач А.Нямбаатарын халтар
 
Айргийн тавд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаярын хул давхилаа. 
 
Соёолон 
 
Энэ жилийн наадамд 195 соёолон бүртгүүлснээс 128 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдлөв. 
 
 
Ховд аймгийн Мянгад сумын харьяат Загджавын Мэндсайханы хул соёолон түрүүллээ. 

Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор

Айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр

Айргийн дөрөвт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр

Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайгийн бор соёолон хурдаллаа.  

Хязаалан
 
Нийт 256 хязаалан бүртгүүлснээс сэрвээний өндрийн стандартыг 195 нь хангаж гарааны зурхай руу хөдөлсөн билээ. 
 
 
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач "Шунхлай" группийн захирал Б.Гантигийн сартай хүрэн түрүүллээ.
 
Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Ариунболдын халтар халзан
 
Айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Батмагнайгийн бор халзан
 
Айргийн дөрөвт, Архангай аймгийн Чулуут сумын харьяат Монгол Улсын алдарт уяач А.Нямбаатарын халтар
 
Айргийн тавд, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач У.Тамирын хар хурдлав.
 
Шүдлэн
 
Шүдлэнгийн уралдаанд 225 морь бүртгүүлснээс 131 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөллөө.
 
 
Төв аймгийн Заамар сумын харьяат Э.Бямбанямын бор түрүүллээ.
 
Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Пүрэв-Очирын төгс зээрд
 
Айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хөх бор
 
Айргийн дөрөвт, Төв аймгийн Бүрэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач С.Эрдэнэбатын хээр
 
Айргийн тавд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ж.Доржсамбуугийн хээр давхилаа.
 
Даага
 
Үндэсний их баяр наадамд уралдахаар 240 даага бүртгүүлснээс 123 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн. 
 
 
Төв аймгийн Дэлгэрхаан сумын Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтохын сартай хээр түрүүллээ.
 
Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан
 
Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Аймгийн алдарт уяач Г.Батсайханы хүрэн халзан
 
Айргийн дөрөвт, Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Цэндбаатарын буурал
 
Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын алдарт уяач Н.Нацагдоржийн хээр тус тус хурдаллаа.
 
Эх сурвалж: Хурдан морины салбар хороо

Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй