Шууд Chart

Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нар улсын заан цолын болзол хангалаа

2025-07-12 18:47:30

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Э.Батмагнай долоогийн даваанд Б.Бат-Өлзий заантай тунаж, давснаар улсын заан цолын болзол хангаад байна.

Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж, Улсын заан цолын болзол хангалаа.


Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нар улсын заан цолын болзол хангалаа  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй