“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас 35/10/6 киловольтын хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасын зай хэмжээг зөрчиж байршуулсан объектуудын эзэн холбогдогчдод зурвас чөлөөлөх тухай албан шаардлагыг хүргэж, эрсдэлийн нөхцөлөөс нь хамааруулан тухайн цэгүүдийн цахилгаан хангамжийг түдгэлзүүлж эхлэх ажлыг ойрын өдрүүдэд хийх гэж байна.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 3 дугаар хавсралтад заасан хамгаалалтын зурвасын зай хэмжээг зөрчиж, цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаанд саад учруулан улмаар Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн удаа дараагийн зурвас чөлөөлөх тухай албан шаардлагыг үл тоомсорлосон иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан хангамжийг Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтын дагуу түдгэлзүүлж, харьяа дүүргийн Засаг даргад зурвасыг албадан чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүргэх арга хэмжээг авна.
Энэ оны байдлаар “УБЦТС” ТӨХК-ийн эзэмшлийн шугам сүлжээний хэмжээнд хамгаалалтын зурвасын зөрчил 6715 бүртгэгдээд байгаагийн 83 хувь нь айл өрх, 13 хувь нь аж ахуйн нэгж, 4 хувь нь гараж чингэлэг байна. Эдгээр зөрчлийн 87 хувийн эзэн холбогдогчдыг тогтоон зурвас чөлөөлөх тухай албан шаардлагыг өгч, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадтай хамтран 187 гараж, чингэлэг, 264 хашааг албадан буулгуулж хамгаалалтын зурвасыг чөлөөлөх арга хэмжээ аваад байгаа юм.
Жишээлбэл, Рашаант фидерийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 38, 39 дүгээр тулгуур хоорондын шугамын доор “Би Эс Си Эм” ХХК барилга барьсны улмаас халуунд уярч, унжилт үүсэн шугамын утас барилгын дээвэрт ойртож, газардлага гарч, хүний эрүүл мэнд, амь нас хохирох, цаашилбал шугам тоноглол гэмтэж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах ноцтой эрсдэл үүссэн байсан. Тиймээс зурвасыг яаралтай чөлөөлж барилгыг буулгуулах, үүссэн хохирлын 9.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг тус компаниас нэхэмжилж, барагдуулууллаа.
Нөгөө талаар эрчим хүчний хамгаалалтын зурвасын зөрчил үүсэж буй нөхцөл шалтгаан нь Улаанбаатар хотын хүн ам, барилгажилт улам нягтаршиж буйтай салшгүй холбоотой. Энэ нь “УБЦТС” ТӨХК-аас түгээх сүлжээнд шинээр холбогдох, техникийн нөхцөл авах тухай хүсэлтийн тоо жилд 12.1 хувиар нэмэгдэж буйгаас тодорхой харагдана. Гэхдээ эдгээр хүсэлтүүдийг судалж шийдвэрлэх явцад эрчим хүчний хамгаалалтын зурваст олгогдсон газар эзэмших, өмчлөх гэрчилгээ бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд багагүй байна. Энэ тохиолдолд хүсэлтийг хангах боломжгүй юм. Тухайлбал өнгөрөгч 2024 онд шинээр холбогдох, техникийн нөхцөл авах тухай нийт 12070 хүсэлт ирсний 787 хүсэлтэд хамгаалалтын зурвасын зөрчлийн улмаас түдгэлзсэн хариу өгсөн тухай судалгаа байна.
Тиймээс аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар газар зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтын хүрээнд харьяа нутаг дэвсгэр дэх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарч “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг баримтлахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
Эрчим хүчний хамгаалалтын зурвас чөлөөлүүлэх ажил явагдана | ||
Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.