
Бидний өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал байгаль экологи юм. Хүн бидний хийсэн буруу үйлдлээс болж дахин сэргээгдэхээргүй байгаль эх минь устаж байна. Хэдийгээр үүнийг хараад сэтгэл шимширдэг ч үнэндээ ярихаас өөр зүйл хийж чаддаггүй. Өнөөдөр бидэнд амьсгалах агаар, уух цэвэр ус, амарч зугаалах байгаль байгаа ч ирээдүй хойч үедээ үлдээх юм улам л ховордоод байгаа нь нууц биш. Амарч зугаалахдаа хүртэл хог тарих, гол усыг бохирдуулах гээд байгалиа хайрлах наад захын ухамсар байдаггүй. Ямартай ч залуус одооноос бид байгаль эхээ хайрлаж ирээдүй хойчдоо нүүр бардам хүлээлгэн өгнө хэмээж “Эко аялал”-ыг зохион байгуулахаар болжээ. Залуусын өөрсдийн санаачилгаар хийгдэж байгаа энэхүү аяллын бүртгэл эхэлсэн байна. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпораци 201 тоотод бүртгэж байгаа юм байна.
Залуус байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалахад гар бие оролцоно | ||
Үзсэн: 14019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.