Шууд Chart

Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МҮОНРТ сонгогдлоо

2025-09-15 17:03:45

Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. 

Энэ удаагийн чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн телевиз, Туркийн TRT гэх мэт 43 орны 250 гаруй хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлийн (ABU Administrative Council) гишүүнээр МҮОНРТ сонгогдлоо.

Мөн хурлын төгсгөлд ABU тугийг гардууллаа.

 Өнөөдөр радио, телевизийн өргөн нэвтрүүлгүүдийн удирдах зөвлөл, захирлууд тулгамдсан асуудал бэрхшээл, соёлын өв, сошиал орчин гэх зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

"ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгууллаа.  

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МҮОНРТ сонгогдлоо  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй