
2023-2025 оны Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт энэ сарын 22-ноос 29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Төгсөх шалгалтанд нийт 32 эмч тэнцсэн бөгөөд төрийн сангийн захиалгаар Завхан, Увс, Архангай, Баянхонгор аймгаас тус бүр 1 эмч суралцаж, гэмтэл согогийн үндсэн мэргэжлийн эмч болсон байна.
Шалгалтын үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, АШУҮИС-ийн Гэмтлийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Л.Наранбат, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Баатаржав тэргүүтэй зөвлөх эмч болон тасгийн эрхлэгч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, резидент эмч нарын мэдлэг ур чадварыг сорилоо.
Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлээр суралцаж төгссөн нийт эмч нартаа төвийн удирдлага, эмч нарын багын зүгээс “Та бүхэн маань Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн сурч мэдсэнээ хэрэгжүүлэн, эмч мэргэжилтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллах боллоо.
Гэмтэл согог судлалын салбарын ирээдүйн хөгжил дэвшил шинэ залуу төгсөгч та бүхнээс ихээхэн хамааралтай учраас салбартаа манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эмчийн мэдлэг ур чадвараас гадна хувь хүний ёс зүй, сахилга батыг чандлан сахиж, хамгийн гол нь ХҮН байх хэрэгтэй шүү” хэмээн амжилт хүслээ гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Гэмтэл согог судлалын салбар шинэ залуу 32 эмч мэргэжилтнээр бүл нэмлээ | ||
Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.