Шууд Chart

“UB Drone Battle” уралдааны бүтээл хүлээн авах хугацааг сунгалаа

2025-10-01 10:18:52

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “UB DRONE BATTLE” уралдааныг зарлаж байна.

Уг уралдаанд бүх насны, мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой бөгөөд оролцогчдын бүтээлийг 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Харин уралдааны шалгаруулалтыг 10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд хийж, шилдэг бүтээлийн шагналыг 10 дугаар сарын 20-ны өдөр гардуулна. 

Уралдааны удирдамжийг эндээс харах боломжтой.

  • Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, архитектур, байгаль орчны өөрчлөлтийг эерэг өнцгөөс олон нийтэд таниулах
  • Иргэний соёлын боловсрол, оюунлаг иргэншил, хамтаар орших ухамсрыг бүтээлч байдлаар илэрхийлэх
  • Иргэдийн өдөр тутмын зөв үйлдэл, хариуцлагатай зан төлөв, эерэг сэтгэлгээ, ёс зүй, зан суртахуун, хувь хүний ухамсрыг харуулах
  • Хотын үнэт зүйлс болох оюунлаг соёл, ногоон хөгжил, өв уламжлал ба орчин үеийн зохицлыг бүтээлчээр харуулах
  • Иргэдийн оролцоо, бүтээлч санаа, инновацыг дэмжиж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдлыг тодотгох
  • Уралдааны бүтээлээр дамжуулан боловсрол, хүмүүжил, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх
  • Дэвшилтэт технологи, дижитал урлагийн шинэлэг хэрэглээг хөгжүүлж, инновацын соёлыг төлөвшүүлэх
  • Уралдааныг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлж, Улаанбаатар хотын нэр хүндийг дэлхий дахинд сурталчлах зорилготой юм. 

“UB Drone Battle” уралдааны бүтээл хүлээн авах хугацааг сунгалаа  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй