
Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун 4 цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна.
Эрсдэлт бүлгийн хүн амд жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, хүүхдийн байгууллагын багш, ажилчид, 65 ба түүнээс дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд хамрагдана.
Томуугийн дархлаажуулалтыг өрх, сумын эмнэлэгт хийж байгаа юм.
Иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна | ||
Үзсэн: 261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.