
Манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. Дархлаажуулалтын хамралт:
- 2022-2023 онд нийт 545,000 хүн тун вакцин хүлээж авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 87.7 хувь.
- 2023-2024 онд нийт 300,000 хүн тун вакцин хүлээж авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 92.4 хувь.
- 2024-2025 онд нийт 320,100 хүн тун вакцин хүлээж авч, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 95.0 хувь байна.
Нийт вакцины, 40-80 орчим хувийг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд, 10-40 орчим хувийг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулдаг.
Хамралтын хувь 87.7-95 хувь байсан байна.
2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1 байна.
2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1 байна.
Дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байна.
.jpg)
Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт 65.1 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.