Шууд Chart

Манчестер хотод халдлага гарч, хоёр хүн амь үрэгдэв

2025-10-03 12:59:02

Их Британийн Манчестер хотод еврейчүүдийн шашны баярын өдрөөр буюу 2025 оны аравдугаар сарын 02-нд гарсан террорист халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, гурван хүн шархаджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, халдагч эхлээд хүмүүсийг автомашинаараа мөргөж, дараа нь хутгалсан байна. Зэвсэглэсэн цагдаа нар түргэн шуурхай хариу арга хэмжээ авч, халдагчийг буудан устгажээ.



Эрх баригчид уг халдлагыг терроризмын хэргийн нэг хэлбэр хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Сэжигтний гэр бүлийнхэн болон ойрын хүмүүсээс гурван хүнийг баривчлан саатуулжээ.

Энэ хэрэг еврейчүүдийн шашны "Рош Хашана" баярын өдөр болсон бөгөөд тухайн үед олон хүн мөргөл үйлдэж байсныг гэрчүүд онцолсон байна. Их Британийн Ерөнхий сайд болон улс төрийн удирдлагууд уг халдлагыг хүчтэй буруушааж, хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.


Манчестер хотод халдлага гарч, хоёр хүн амь үрэгдэв  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй