Шууд Chart

МҮОХ, Тусгай олимпын хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2025-10-04 10:59:59

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг өнөөдөр Тусгай олимпын хорооны Ерөнхийлөгч С. Оюун тэргүүтэй төлөөлөгчдийг Олимпик Хауст хүлээн авч уулзлаа.
 
МҮОХ нь Тусгай олимпын хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд уулзалтын үеэр оюуны бэрхшээлтэй тамирчдын спортод идэвхтэй оролцох бололцоог нэмэгдүүлэх, тамирчдыг нийгэмшүүлэх ач холбогдлын талаар онцлон ярьж, тэднийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн тулд Спортын холбоодтой хамтран ажиллах шаардлагыг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв.
 
Уулзалтын хүрээнд Монгол улсад Тусгай олимпын “Бүс нутгийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах боломж, спортын төрлүүд, боломжит цаг хугацааны талаар санал солилцов.
 
Мөн түүнчлэн ОУОХ-ны Олимпын хөдөлгөөний бодлого, НҮБ-тай хамтарсан Тогтвортой хөгжил болон Ногоон хөгжил бодлогын хүрээнд байгальд ээлтэй арга хэмжээг дэмжин хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

МҮОХ, Тусгай олимпын хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй