Шууд Chart

Монгол Улсад жюү жицүгийн олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна

2025-10-04 13:42:12

Монголын Жюү жицүгийн холбоо 7 дахь жилдээ "AJP TOUR ULAANBAATAR INTERNATIONAL 2025" тэмцээнийг эх нутгийн дэвжээнээ хүлээн авч байна.

Энэ жилийн тэмцээнд Монгол, Австри, БНХАУ, ОХУ, БНСУ-ын 43 клубийн 805 тамирчин өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээн нь Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилго болж өгөхөөр онцлогтой.

Яг одоо өсвөр үеийн тамирчдын өрсөлдөөн үргэлжилж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  


Монгол Улсад жюү жицүгийн олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй