
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЕНБД Э.Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал болон Холимог тулааны спортын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
МҮОХ-ноос Их аварга Хакухог Олон улсын сумо бөхийн холбооны зөвлөхөөр ажиллаж, энэхүү спортыг дэлхий дахинаа хөгжлүүлэхэд дэмжих, залуу тамирчдыг сургах, сурталчлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг онцлон, амжилт хүслээ.
Мөн уулзалтын үеэр 2030 оны Залуучуудын олимпын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр дэвшигч улс болох асуудлыг МҮОХ-ны гишүүдийн хурлаас дэмжсэн талаар танилцуулж, Азийн залуучуудын наадам зэрэг олон төрөлт спортын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.
Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн аварга тамирчнаа өлгийдэн авсан Холимог тулааны спортын төлөөлөл МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, энэхүү спортын хөгжлийн талаар мэдээлэл өгч, олон улсын түвшинд хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцэв.
Талууд цаашид спортын хөгжлийн бодлогын хүрээнд хамтран ажиллаж, Монголын тамирчдын олон улсын амжилтыг дэмжих, олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хакухо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид Олимпик хауст зочиллоо | ||
Үзсэн: 214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.