
Непал улсын Хималай нурууны 8000 метртэй 14 оргилын нэг болох далайн төвшнөөс дээш 8163 метрийн оргил Манаслу ууланд Монголын уулчин Омбоогийн Золбоохүү амжилттай гарлаа.
Түүний авиралт есдүгээр сарын 25-ны 04:00 цаг (орон нутгийн цаг)-т амжилттай болсон бөгөөд өнөөдөр эх орондоо ирнэ.
О.Золбоохүүгийн 8000-аас дээш оргилд гарсан хоёр дахь уул энэ ба өмнө нь 2023 онд 8848 метрийн өндөр Эверестийн оргилд гарч байв.
Дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд анх Монгол улсаас Б.Батболд 2019 оны есдүгээр сарын 25-нд амжилттай гарсан бол анхны эмэгтэй монгол уулчин нь Б.Батхишиг (2024 он) билээ.
Манаслу ууланд 2019 оны есдүгээр сарын 25-нд Монголын уулчин анх гарсан бол 2025 оны есдүгээр сарын 25-нд О.Золбоохүү гарсан нь сонирхолтой давхцал юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.