Шууд Chart

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-10-09 09:58:37

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо гурилын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 10 дугаар сарын 9-ний өдрийн 05:03 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 60 орчим алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гал түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй