Шууд Chart

Ажлын хэсэг 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын явцтай танилцлаа

2025-10-10 09:24:25

Өвөрхангай аймгийн төвийн 13 дугаар багт баригдаж буй ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн суралцах орчин нөхцөлийг бүрдүүлсэн 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажлын явцтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 80%-тай байна. Барилгын гүйцэтгэгчээр "ОАЗИСЛЭНД" ХХК шалгарсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, ажил эхэлсэн.
 
Өвөрхангай аймгийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлж буй цэцэрлэг нь өнөөдрийн байдлаар орон сууцны барилгын 1 давхрыг түрээсэлж, зориулалтын бус 2 өрөөнд үйл ажиллагаа явуулж байна. Гүйцэтгэгч компанитай 2025 онд багтаан шинэ барилгыг ашиглалтад оруулах талаар санал солилцож, шаардлагатай зохицуулалтуудыг хийж ажиллахаар боллоо.
 
Орон нутгийн зүгээс тус барилгыг ашиглалтад хүлээн авч сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн хуваарилалтыг эртнээс төлөвлөх асуудлыг Боловсролын яаманд уламжилж өгөхийг хүслээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 
 

Ажлын хэсэг 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын явцтай танилцлаа  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй