Шууд Chart

Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ

2025-10-10 10:15:50

Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлага дор өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдсан “Монгол туургатан” тэмцээн болон Хөх хотод болсон хоёр тэмцээнд амжилттай оролцлоо.
 
Тэмцээнд нийт 11 тамирчин оролцож, гурван тэмцээнээс 13 алт, 11 мөнгө, 7 хүрэл, нийт 31 медаль хүртлээ.
 
Тэдний дундаас А.Алтанзул онцгой амжилт үзүүлж, тэмцээний шилдэг тамирчин болж өргөмжлөгдлөө гэж Монголын Боксын Холбооноос мэдээллээ. 

Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ   
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй