
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Дэлхийн банкны ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хамтран хэрэгжүүлж байгаа техник туслалцааны хөтөлбөрийн нарийвчилсан үйл ажиллагаа, хамрах хүрээ, цаашдын хэрэгжилтийг танилцуулж, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.
Дэлхийн банкны Гамшгийн эрсдэлийн удирдлага болон Бүс нутгийн хөгжлийн (хот суурин газрын) техникийн ажлын хэсэг энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан томилолтоор ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо | ||
Үзсэн: 231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.