Шууд Chart

Сургууль орчмын хүнсний худалдаанд хяналт шалгалт хийлээ

2025-10-11 12:19:42

Төв аймгийн Засаг дарга хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссоны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсээс хяналт шалгалт явуулж байна.
 
Шалгалтаар Зуунмод сумын 1-4 дүгээр сургуулийн орчмын 13 хүнсний дэлгүүрт хяналт хийж, гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан, шошгын зөрчилтэй болон чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчлүүдийг илрүүллээ.
 
Шалгалтаар илэрсэн:
 
• 11 нэр төрлийн 304 ширхэг (215.3 мян.₮) гарал үүсэлгүй бүтээгдэхүүнийг битүүмж,
• 3 нэр төрлийн 5 ширхэг (11.7 мян.₮) хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг устгалаа.
• 2 нэр төрлийн 20 ширхэг (66.5 мян.₮) бүтээгдэхүүнийг буцаан татан авч,
• Шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд зориулалтын хөргүүр ашиглах, тухайн өдөрт борлуулах зөвлөмж өглөө.
 
 Иргэд, эцэг эхчүүд та бүхэн:
 
• Хүүхдүүддээ хүнс худалдан авахдаа бүтээгдэхүүний гарал үүсэл, шошго, хадгалалтын нөхцөл, хугацааг заавал шалгаж, ил задгай худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөх,
• Хүнсний зөрчил илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэхийг уриалж байна гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
 
 

Сургууль орчмын хүнсний худалдаанд хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй