Шууд Chart

Аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа

2025-10-11 13:10:16

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар эрүүл мэндийн салбарын бодлогын шинэчлэл болон “Хаалганаас хаалганд” зарчмаар хийгдсэн нөхөн дархлаажуулалтын явц, эмийн үнийн ил тод байдлыг хангасан цахим систем, даатгалын шинэтгэлийн талаар танилцуулж, аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай санал солилцов.

Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, салбарын хүний нөөц, цахим шилжилтийн чиглэлээр баримталж байгаа бодлогын шинэчлэл, төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад “Удирдах ажилтны ёс зүй” сургалтыг зохион байгууллаа.

 

 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй