Шууд Chart

Ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн дөрвөн багшийг тус бүр 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа

2025-10-11 12:53:36

2025 онд “Боловсролын байгууллагын багш, сурагч, хамт олныг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталсан.
Журмын хүрээнд багш нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор тухайн байгууллагадаа 5-аас дээш жил тогтвортой ажиллаж, сүүлийн 3 жил дараалан гүйцэтгэлийн үнэлгээ болон заасан хичээлийн сургалтын чанараар тэргүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын Алтантүлхүүр цэцэрлэгийн бүлгийн багш Ч.Мөнхням, Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Ө.Ганчимэг, Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Ү.Билэгцэцэг, Заамар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш Б.Батцэцэг нарыг тус бүр ипотекийн зээлийн урьдчилгаа болох 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
 
Мөн Монголын багш нарын 59, дэлхийн багш нарын 31 дэх баярын өдрийг тохиолдуулан салбартаа олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, ажилтнуудыг Төрийн дээд одон, медаль, салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
 
 
 

Ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн дөрвөн багшийг тус бүр 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй