Шууд Chart

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд...

2025-10-11 13:52:48

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг баталгаажуулж буй хаягийн баталгаажуулалтын баримт бичгийг дараах хэлбэрээр бүрдүүлнэ.

-Монгол Улсад байрлах зочид буудал, амралт, кемп, дэн буудлын захиалгын баталгаажуулалтын хуудас, төлбөр төлсөн баримт;

-Орон байраар хангаж буй иргэний хувьд баталгаажуулалтын захидал, иргэний үнэмлэхийн хуулбар /гадаадын иргэний хувьд паспортын хуулбар/, захидалд, дурдагдсан хаягийн нотлох баримт бичиг /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн гэрээ/;

-Аялал жуулчлалын байгууллагаас үйлчилгээ үзүүлж байгаа бол аяллын маршрут, буудаллах болон отоглох цэгийн хаяг, байршлын мэдээллийг албан бичгээр;

-Хөдөө орон нутагт ажиллах зорилгоор ирэх гадаадын иргэний хувьд уригч байгууллагаас уригдагч иргэний байрлах хаягийн дэлгэрэнгүй, ажилчдын байр, кемпийн байршил, гэр контейнерын дугаар зэрэг мэдээллийг албан бичигт дурдаж ирүүлэх

Дээрх шаардлагыг хангаагүй хүсэлт ирүүлэх, хуурамч хаягийн бүртгэл ашиглах нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах, олгосон визийг цуцлах үндэслэл болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.  


Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд...   
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй