Шууд Chart

ӨНӨӨДӨР: Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр

2025-10-13 10:11:57

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13.  Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэриийн дагуу 1989 оноос хойш 36 дахь  жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас "Санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлье"  уриаг дэвшүүлээд байна. Тус уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагуудыг зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдалд иргэн таныг ч бас хөрөнгө оруулахыг уриалж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


ӨНӨӨДӨР: Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй