
Монголын холимог тулааны тамирчдын чансаа тогтоох зорилготой “MGL-1 Fight Night 7” Баянхонгор аймагт ээлжит тулаанаа зохион байгуулахаар болжээ.
Мэргэжлийн дөрөв, сонирхогчдын хоёр тулаан болохоор товлосон бөгөөд шилдэг залуу тулаанчид ур чадвар, хүч чадлаа харуулж, “MGL-1” холбооны албан ёсны чансаанд багтах эрхийн төлөө өрсөлдөх юм байна.
Тэмцээний оргил тулаан нь Б.Цэндсүрэн, З.Балжинням нарын хооронд өрнөнө.
Б.Цэндсүрэнгийн хувьд есөн тулаан хийхдээ тав ялж, дөрөв ялагдсан.
Харин З.Балжинням гурав ялж, дөрөв ялагджээ.
Түүнчлэн 70 кг-ын жинд “One Team Fighting Club”-ын тамирчин Э.Баттулгатай өрсөлдөх тамирчин гэмтлийн улмаас тулаанд оролцох боломжгүй болсон тул үзэгчдэд “Жалам хар” нэрээрээ алдаршсан Ө.Баярмандах халз тулааны дуудлагыг хүлээн авч түүнтэй рингэнд гарахаар болжээ.
Тус тэмцээнийг “MGL-1” болон Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо хамтран зохион байгуулж буй юм.
Тулаан энэ сарын 18-нд Баянхонгор аймгийн Спортын ордонд болно.
Баянхонгор аймагт холимог тулааны тэмцээн болно | ||
Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.