
"Алтан цом"-ын барилдаан 10 дугаар сарын 25-ны Бямба гарагт 12:30 цагаас Монгол Бөхийн Өргөөнөө эхэлнэ. Барилдааны эхийн тойрогт “Хамаг Монгол”-“Хатант интернэшнл”, “Эвт Монгол”-“Хубилай Хаан”багийн бөхчүүд барилдана. 10 дугаар сарын 26-ны Ням гарагт “М-Си-Эс энержи”- “Од групп”, “АПУ- Скайтел”-“Хүлэгү” багуудын барилдаан болно.
Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан.
МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч үндэсний компаниуд санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.
"Алтан цом"-ын эхийн тойрогт “Хамаг Монгол”-“Хатант интернэшнл”, “Эвт Монгол”-“Хубилай Хаан” багийн бөхчүүд барилдана | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.