
Монголын Залуучуудын Холбоо залуучуудын үйл ажиллагааг дэмжих, идэвхижүүлэх, хамтарч ажиллах үүднээс 2013 оныг залуусаа "Оролцоё", 2014 оныг залуусаа "НЭГДЬЕ" уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. МЗХ-ны гүйцэтгэх хорооны залуучууд болон бусад 50 гаруй залуус Төв аймгийн Жаргалант сумын Жаргалантын сангийн аж ахуй дээр тариа хураалтын ажилд оролцож байна. Анхны цас хаялж хөрсөнд цочир хүйтэрч байгаатай холбоотойгоор тариа, ногоо хураалтынхан нэлээдгүй сандралд орж байгаа энэ цаг үед залуус нэгдэж энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай.
Өмнө нь залуучууд хамтдаа намрын ургац хураалтад хамт олноороо оролцож эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулдаг байсан. Энэ нь нэг талаараа залуусыг идэвхижүүлэх, хамт олон, найз нөхөдтэй болгож, ажлын үр шимийг мэдрүүлдэг сайхан үйл ажиллагаа байсан. Хуучны энэ сайхан үеийг дахин сэргээх, залуусыг дахин нэгтгэх, ажлын үр шимийг хүртээх үүднээс энэхүү үйл ажиллагааг МЗХ сэргээх цаашид залуусыг энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход уриалах юм.
Залуус ургац хураалтад идэвхтэй оролцож байна | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.