Шууд Chart

“Бахрейн 2025" Азийн залуучуудын наадмын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ

2025-10-23 09:36:59

Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн олтригт байрлах Бахрейны Хаант улсад болж буйгаар онцлогтой.

Энэхүү наадамд 45 ҮОХ-ны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 Тамирчин, 43 багш дасгалжуулагчдын хамт оролцож байна.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын тугийг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин, волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд нар хүндэтгэлтэйгээр заллаа.

МҮОХ-ны ЕНБД Э. Бадар-Ууган, ГЗ-ийн гишүүн, Багийн дэд ахлагч Ч.Амарсанаа нар баг тамирчдаа дэмжин ажиллаж байна.

 


“Бахрейн 2025" Азийн залуучуудын наадмын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй