Шууд Chart

Алтан цомын барилдаанд “MCS energy”, “АПУ скайтел” багууд эхний ялалтаа авлаа

2025-10-27 09:28:27

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд Од групп ХХК-ийн "ОД ГРУПП" баг, М-СИ-ЭС группийн “MCS ENERGY” багтай учраа тааран барилдсанаас “MCS ENERGY” баг 13:12-оор эхний ялалтаа авлаа.

“MCS ENERGY” багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /2/, аймгийн арслан Д.Аззаяа /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/, нийт 13 даваа авсан бол Од групп багт улсын аварга О.Хангай /2/, улсын заан Д.Хүдэрбулга /4/, улсын харцага Г.Ганхуяг /2/, улсын харцага М.Бэлгүтэй /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр /0/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /3/, нийт 12 даваа авсан юм.

АПУ ХК, Скайтел ХХК-ийн “АПУ, СКАЙТЕЛ” баг Хэрэйд ХХК-ийн “ХҮЛЭГҮ” багтай учраа тааран барилдсанаас АПУ-Скайтел баг 20:5-аар илт давуу ялалт авав.

“АПУ, СКАЙТЕЛ” багт улсын арслан Б.Орхонбаяр /5/, улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /1/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /4/, нийт 20 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Д.Анар /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Е.Көптилек /0/, улсын заан Д.Серик /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, улсын харцага Г.Бадрах /2/, улсын харцага Э.Даш /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /1/ нийт 5 даваа авлаа.

Дараагийн барилдаан аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Өсвөр үе, Залуучуудын УАШБ-аар үргэлжилнэ.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

 


Алтан цомын барилдаанд “MCS energy”, “АПУ скайтел” багууд эхний ялалтаа авлаа  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй