АОЗ-ийн ивээл дор 12 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй Азийн залуучуудын III наадам Бахрейн улсын Манама хотноо спортын 26 төрөлд зохион байгуулагдаж байна. Одоогийн байдлаар БНХАУ 26 алт, 18 мөнгө, 7хүрэл нийт 51 медаль хүртсэн амжилтаар Азийн 45 орныг тэргүүлж байгаа бол тэмцээнийг зохион байгуулагч Бахрейн улс нийт 204 тамирчин оролцуулж 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл хүртсэн амжилтаар 9 дүгээр байр, харин Монголын баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медальтай 23 дугаар байрт эрэмблэгджээ.
Монгол Улсын шигшээ баг тамирчдаас триатлон 1 тамирчин, тэкбол 1 тамирчин, холимог тулааны
7 тамирчин, элсний волейболын 4 тамирчин, хөнгөн атлетикийн 6 тамирчин, боксын 2 тамирчин, таеквондогийн 10 тамирчин тэмцээнээ өндөрлүүлж, эхний баг нутаг буцлаа. 3х3 сагсан бөмбөг, волейбол, дугуй, испорт, ширээний теннис, бокс, таеквондогийн тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байгаа бол усан сэлэлт, жүдо бөх, чөлөөт бөх, элсний чөлөөт бөх, бадминтон, жиү жицүгийн төрөлд ирэх өдрүүдэд өрсөлдөх болно.
| “Бахрейн 2025”: Азийн залуучуудын наадам амжилттай үргэлжилж байна | ||
| Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.