Усан спортын ОУХМ Энхтөрийн Эрхэс 50м араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтаар Азийн залуучуудын наадмын медалийн буухиаг үргэлжүүлж байна. 50м араар даллах төрөлд нийт 32 тамирчин гараанд гарсан бөгөөд тамирчин Э. Эрхэс финалын шатны уралдаанд 25.98 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ.
Энэхүү төрөлд Сингапур улсын тамирчин Чан Тэдд 25.79секунд үзүүлэлтээр тэргүүлж, АОЗ-ийн Залуучуудын наадмын амжилтыг шинэчлэн тогтоосон бол хүрэл медалийг Хятадын Тайпэйн Чанг Кай-юүэ 26.17секундын амжилтаар авлаа.
200м мэлхий сэлэлтийн финалын шатанд шалгарсан Спортын мастер Э.Энхмэнд 2:23.63 үзүүлэлтээр шилдэг наймд орлоо.
| "Бахрейн 2025": Усан спортын тамирчин Э.Эрхэс мөнгөн медаль хүртлээ | ||
| Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.