Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -40кг жинд өрсөлдсөн тамирчин Б.Хулан Тажикистан болон Киргизстаны бөхчүүдийг вазари оноогоор ялснаар финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Болтабаева Дилафрузтэй эн тэнцүү барилдаж, улмаар даралтанд орж иппон үнэлгээгээр ялагдсанаар Мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд өрсөлдсөн Э.Тэмүгэн Тажикистаны бөхийг иппон оноогоор ялж, Энэтхэгийн бөхөд иппон үнэлгээгээр ялагдаж, дагах барилдаанд Йорданы бөхийг иппон үнэлгээр ялсан. Хүрэл медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Азамбекова Дианаг юүко үнэлгээгээр хожлоо.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Ж. Энхтөр, эмэгтэйчүүдийн -44кг жинд барилдсан Г. Цэлмүүн нартаа шагналт 5 дугаар байрт орсон байна.


| “Бахрейн 2025”: Жүдо бөхийн тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ | ||
| Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.