Шууд Chart

Гранд Мастерсын дэлхийн аваргын тэмцээнээс Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ

2025-11-05 13:03:54

Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө амжиллтай өндөрлөлөө. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн M3 (40–44 нас) болон M4 (45– 48нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцлоо.

Манай багийн тамирчдаас:

  • M3 ангиллын -73 кг жинд — Чинчулууны Баярмагнай хүрэл медаль /Орхон аймаг Эрдэнэт хот/
  • M4 ангиллын -66 кг жинд — Сономдагва-н Чинзориг хүрэл медаль /Говь-Алтай аймгийн Жаргалан сум/ тус тус хүртлээ.

 Манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд хоёр дахь өдрөө хоёр хүрэл медаль хүртэж, Монголын далбаагаа мандууллаа.

 

 


Гранд Мастерсын дэлхийн аваргын тэмцээнээс Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй