Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тамирчид энэ сарын 7, 8-нд АНУ-ын НЬЮ ЙОРК хотод зохиогдох "BILL FARRELL MEMORIAL" олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор мордлоо. Тус тэмцээний дараа эрэгтэй шигшээ багийн хувьд Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэлд, мөн цаашлаад Лихай Их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана.
Эмэгтэй шигшээ багийн хувьд "Колорадо Спрингс" Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд 14 хоног хамрагдаад ирэх юм.
2025 оны хувьд Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудаа олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд идэвхтэй хамрагдуулснаас энэ оны 3-р сард эрэгтэй бүтэн багаараа ӨМӨЗО-ны шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг Хөх хотод, 5-р сард ОХУ-ын Дагестанд бүтэн багаараа хамтарсан бэлтгэл амжилттай хийж мөн эх орондоо зохион байгуулсан дэлхийн чансаа олгох тэмцээний өмнө Төв аймгийн Чампионс баазад олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд эрэгтэй эмэгтэй багаа тус тус хамрагдуулсан байна. 7 дугаар сард Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакайг урьж Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар авсны үр дүнд 10 дугаар сард манай эмэгтэй шигшээ багийн тамирчдын төлөөллийг Япон улсдаа урьж хамтарсан бэлтгэлд амжилттай хамрууллаа.
2025 оны 9 сард зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг мөнгөн медаль 1, хүрэл медаль 3-ыг хүртсэн амжилт бол дээрх хамтарсан бэлтгэлүүдийн үр дүн ба энэхүү ажлын ард гарахад туслалцаа үзүүлсэн.
| Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг АНУ-ыг зорилоо | ||
| Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.