Шууд Chart

Манай эрэгтэй тамирчид "Bill Farrell Memorial” тэмцээнээс 1 мөнгө 2 хүрэл медаль хүртлээ

2025-11-10 16:39:30

АНУ-ын Нью-Йорк хотод зохиогдсон олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд манай эрэгтэй тамирчид амжилттай оролцож 57кг-ын жинд ОУХМ Б.Мөнх-эрдэнэ хүрэл, 61кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр мөнгө, 86кг-д ОУХМ Н.Батбилгүүн хүрэл медаль тус тус хүртлээ.

Мөн энэхүү тэмцээнд шүүгчээр ОУ-ын 1-р зэрэглэлийн шүүгч, ҮШБ-ийн дасгалжуулагч Г.Амархүү оролцсон.

Тухайн тэмцээнтэй зэрэгцээд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан дэлхийн шилдгүүд чуулсан Поддубный лигт манай улсын хоёр шилдэг тамирчид болох МУГТ Т.Тулга, ОУХМ О.Сүлдхүү нар амжилттай оролцож өөрсдийн өрсөлдөгчид болох ОХУ-ын Дагестаны шилдэг тамирчдыг дарааллан буулган авч эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Т.Тулга, О.Сүлдхүү нарын хувьд Москва хотоос шууд АНУ-ыг зорин ҮШБ-ийн хамтарсан бэлтгэлүүдэд хамрагдаад ирэх юм байна.


Манай эрэгтэй тамирчид "Bill Farrell Memorial” тэмцээнээс 1 мөнгө 2 хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй