Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний ээлжит цуврал АНЭУ-ын Абу Даби хотод болно. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 28–30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ тэмцээнд одоогийн байдлаар 55 орны 435 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин оролцож байгаа.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Ж.Энхтөр, 81 кг-д О.Шинэхүү, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг-д М.Цэндбазар, Г.Энхжин, 63 кг-д Л.Энхрийлэн, +78 кг-д Д.Номинзул нар өрсөлдөнө.
| Абу Дабигийн “Их дуулга”-д оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо | ||
| Үзсэн: 118 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.