Шууд Chart

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна

2025-11-25 14:31:09

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.667болжээ. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,638, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, ХӨСҮТ-д 4 хүн, хөдөө орон нутагт 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5117 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3179, 5-9 насны 1770 хүүхэд, 15-19 насны 1733 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

 

 


Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй