ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд томуу, томуу төст өвчний д талаар мэдээлэл өглөө. Тэрбээр томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэж байгаа энэ үед шим тэжээлтэй хоол унд, чанартай нойроор хүүхдийнхээ дархлааг дэмжиж, амны хаалт тогтмол хэрэглүүлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Одоогоор 6-15 насныхан буюу улирлын томуугийн дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдэд томуугийн А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирусийн халдвар зонхилон тохиолдож байна. ЭМЯ-наас есдүгээр сарын 20-ноос эхлэн улирлын томуугийн 300,000 хүн тун вакциныг зорилтот бүлэг гэж хэлэх болох 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд 65 ба түүнээс дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, багш нарт хийсэн.
Энэ нь томуугийн А хүрээний хоёр, Б хүрээний хоёр цэнт вакциныг тарьсан. Үйлчлэл нь сайн байгаа. Улсын хэмжээнд 0-5 насны 300,000 орчим хүүхэд байгаагаас зорилтот бүлгийн 150,000 хүүхдэд хийсэн. Өнөөдрийн байдлаар 6-15 насны хүүхдүүд буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд өвчлөлийн дэгдэлт түлхүү байна. Энэ насныханд улирлын томуугийн вакцин хийгээгүй бөгөөд А хүрээний H3N2 вирусийн өвчлөл давамгайлж байгаа зүй тогтол харагдаж байна.
А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирусийн алаг цоог дэгдэлт явж байгаа энэ үед вакцин хийхээс илүүтэйгээр өвөрмөц эмчилгээ болон тамифлю эмчилгээг зөвлөж байгаа” гэдгийг онцолсон юм.
| С. Энхболд: Хүүхдүүдэд томуугийн А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирусийн халдвар зонхилон тохиолдож байна | ||
| Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.