Шууд Chart

“Эх хүүхдийн нэрэмжит" хандивын барилдаан энэ сарын 7-нд зохион байгуулагдана

2025-12-02 09:48:38

“Эх, хүүхдийн нэрэмжит хандивын хүчит бөхийн барилдаан”  2025 оны 12 дугаар сарын 7-нд зохион байгуулагдана. Энэхүү барилдаанд  улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай 256 бөх барилдана. Хандивын барилдааны орлого алсын зайн сургалтын төвийн шинэчлэлд бүрэн зарцуулагдах бөгөөд олон мянган эх, хүүхдэд хүрэх эрүүл мэндийн томоохон дэмжлэг болно.

Монголын үндэсний бөхийн холбоо болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Эх, хүүхдийн эрүүл мэнд — Эх орны эрхэм баялаг” уриатай тус төвтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-ийн алсын зайн сургалтын төвийг шинэчлэн тохижуулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж, улсын хэмжээнд эх, хүүхдийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм байна.  


“Эх хүүхдийн нэрэмжит" хандивын барилдаан энэ сарын 7-нд зохион байгуулагдана  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй