Шууд Chart

“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцоно

2025-12-25 13:40:52

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд Монгол улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцох эрх нь баталгаажлаа. Тухайлбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр болов.

Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцож буй Монгол цаначин бол Ц.Дашдорж паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Харин А.Сэлэнгэ паралимпын наадамд оролцох эрх авсан Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүний хувьд энэ онд Япон улсад болсон Азийн цомоос хүрэл медаль хүртсэнээр паралимпын наадамд оролцохоор болсон юм.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.


“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцоно  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй