Шууд Chart

Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал бураагүй

2025-12-30 13:33:30

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшнээс “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшин рүү орлоо. Эмнэлэгт 2,813 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 62.7% (1,764) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 180 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=65) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 115 хүүхэд эмчлүүлж байгаагаас 61.7% (71) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс таван тохиолдлоор нэмэгджээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,155 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.6% (1,415) байна. Өмнөх өдрөөс 227 тохиолдлоор нэмэгджээ.

Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч эрчимт эмчилгээ, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал төдийлөн бураагүй тул иргэд та бүхэн томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Олон нийтийн газар тэр дундаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх, 2 цагт тутамд солих, гараа тогтмол угаах, халуун бүлээн шингэн уух, дулаан хувцаслах, гэрийн орчинд агаарын солилцоо хийх зэрэг энгийн аргуудыг хэрэгжүүлээрэй.

Мөн томуугаар өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч, сувилах эцэг эхчүүдэд ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол үргэлжилж байна.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал бураагүй  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй