Шууд Chart

ЭМЯ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас барлаа

2025-12-30 17:16:33

Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 14 тохиолдол батлагдаад байна.

Дорнод аймагт 8, Улаанбаатар хотод 5, Хэнтий аймагт 1 хүн халдвар авч бүртгэгдлээ.

Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар давхар авч нас барлаа.

Сүүлийн үед нийслэлд бүртгэгдэж буй тохиолдлууд томуу, томуу төст өвчний шалтгаантай эмнэлгээр хэвтэн үйлчлүүлж байсан хүүхдүүд болон тэдний ойрын хавьтлууд дунд гарч байна.

Тийм учраас иргэд та бүхэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маскаа зүүж, гарын ариун цэврийг сахихыг хүсье.

Улаанбурхны эсрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө мэдээллээ нягтлуулан вакцинаа хийлгэхийг зөвлөж байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМЯ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас барлаа  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй