Шууд Chart

Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмнэ

2026-01-02 10:08:49

Эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаагаа жилд 75 хувиар цалин нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн.

2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт талууд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. 

Ингэснээр 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар, 08 дугаар сараас 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 9 хувиар нэмэгдүүлж үндсэн цалинг 3.500.000 төгрөгт хүргэнэ.

Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцолсон юм. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмнэ   
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй