Улаан бурхан нь маш хурдан халдварладаг, ялангуяа бага насны хүүхдэд хүндэрч болзошгүй вирусийн гаралтай өвчин юм.
Халдварлах зам
- Агаар дуслын замаар (ханиах, найтаах, ярих үед)
- Өвчтэй хүнтэй нэг өрөөнд байхад л халдварлах боломжтой
Шинж тэмдгүүд
- 38–40°С хүртэл өндөр халуурах
- Ханиалгах, нус гоожих
- Нүд улайж, нулимс гоожих
- Нүүрнээс эхэлж бүх биед тархах улаан тууралт
- Бие сульдах, хоолонд дургүй болох
Ямар хүүхдүүд илүү хүндрэх эрсдэлтэй вэ?
- Вакцинд бүрэн хамрагдаагүй хүүхэд
- 1 хүртэлх насны нярай
- Дархлаа султай хүүхэд
Урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга
- Улаан бурхан–улаанууд–гахайн хавдар (MMR) вакцин
- 9 сартайд
- 2 настайд (давтан тун)
- Вакцин хийлгэсэн хүүхэд хүндээр өвдөх эрсдэл маш бага.
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
- Хүүхдийнхээ вакцины дэвтрийг шалгах
- Халуурч, тууралт гарсан бол цэцэрлэг, сургуульд явуулахгүй
- Өөрөө дур мэдэн эм өгөхгүй
- Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлэх
- Олон хүнтэй газраас түр зайлсхийх
- Хүүхдийн эрүүл мэнд – эцэг эхийн хариуцлага.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
| Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөгөө | ||
| Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.