Шууд Chart

ЗГ: “Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд 141 арга хэмжээ тусгажээ

2026-01-07 14:45:20

“Эдийн засгийн өсөлтийг  иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

300 хоногийн төлөвлөгөөг 2025 оны 12 дугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Ажлын хэсэг өнгөрсөн тав хоногт яамдаас санал авч нэгтгэн төлөвлөгөөнд тусгажээ. Түүнчлэн Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнууд “Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх” 300 хоногийн ажлын төлөвлөгөөг орон нутагт танилцуулж байна. 

Төлөвлөгөөний хүрээнд иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих, бизнесийн боломж, эрх чөлөөг нэмэгдүүлэх, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай төрийн реформыг хэрэгжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавх, эдийн засгийн хувьсгалыг хэрэгжүүлэх 88 зорилт, 141 арга хэмжээ тусгаад байна. 


ЗГ: “Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд 141 арга хэмжээ тусгажээ  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй